Skip to main content

Mongolian Health issues

 
May 14, 2010
by dayarmongol.com

Эрүүл мэндийн тухай бодохоор их зохиолч Д. Нацагдоржийн
Жаргалан жаргалан жаргалан
Энэ eртөнцийн түмэн жаргалан
Түүний дотроос чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан
хэмээн шүлэглэсэн мөрүүд өөрийн эрхгүй  санагддаг билээ. Эрүүл байна гэдэг хамгийн дээд жаргал,баяр баясгалан. Өнөөдрийн амьдралд дутагдаж байгаа тав арван төгрөг бол юу ч биш.Энэ бол нөхөгддөг зүйл. Өөрөөр хэлбэл хүн түүнийг хөдөлмөрлөөд олж чадна.Харин эрүүл мэнд бол юугаар ч орлуулашгүй үнэт баялаг юм.
 

Хүний амьдралын хамгийн аз жаргалтай үe  хэдийд байдаг вэ? Аз жаргал гэж чинийхээр чухам юуг хэлэх вэ? гэвэл хүн болгон өөр өөрийнхөөрөө хэлэх байх.Миний хувьд аз жаргал гэдэг бол эрүүл саруул байх,элэг бүтэн өвчин зовлонгүй амьдрах гэж хэлнэ.Хичнээн их мөнгөтэй байгаад өвчтэй, хүний асрамжинд байдаг бол тэр бол аз жаргал биш шүү дээ.

Topics: